Бидний тухай
Боомтын хуваарь
Санал асуулга
Та гаалийн байгууллагын талаар мэдээлэл хаанаас авч байна вэ?
www.ecustoms.mn
Твиттер
Фэйсбүүк
Утас 1281
Авдаггүй
Нийт саналын тоо:  3372
HTML tutorial
HTML tutorial
HTML tutorial
HTML tutorial
HTML tutorial
ЦАХИМ ГААЛЬ
2012-04-19 12:21:16

Гаалийн байгууллага үйл ажиллагаагаа автоматжуулж цахим гаалийн үйл ажиллагааг нэвтрүүлсэнээр олон улсын худалдааг хялбарчилж хөнгөвчлөх, гадаад худалдаанд оролцогчдын цаг хугацааг хэмнэж, саад тотгорыг арилгах, гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагааг шуурхай удирдлагаар хангах, гадаад худалдааны статистик мэдээллийг бодитой үнэн зөв нэгтгэн гаргах боломжтой юм.

Дээрх зорилгоор Гаалийн байгууллага нь үйл ажиллагаандаа CAIS, CERP, Open ERP, Tandberg, Customs mail, Spark програмуудыг ашиглаж байна.

 CAIS /2010 он/ систем нь гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих, гаалийн байгууллагад мэдүүлэх, гаалийн бичиг баримт, гаалийн биет шалгалт, барааг эзэнд нь олгох, гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх цогц үйл ажиллагааг автоматжуулсан систем юм. Өөрөөр хэлбэл гаалийн хяналт, бүрдүүлэлтийн бүхий л үйл ажиллагааг энэхүү системээр дамжуулан хянах боломжтой юм.  

CERP /2006, 2012 шинэчлэгдсэн/ програм нь гаалийн байгууллагын дотоод үйл ажиллагааг автоматжуулсан систем юм.  Энэ нь мэдээллийн нэгдмэл орон зай, нэгдсэн байдлаараа онцлог юм. Хэрэглэгч нь зөвхөн нэг эрхээр орж бүхий л мэдээллийг авах боломжтой. Дотоодын систем дотор цаг үеийн мэдээ, мэдээлэл; мөрдөгдөж байгаа эрхийн актууд; цахим номын сан болон бусад албан хэрэгцээнд шаардлагатай бүхий л мэдээллүүд багтсан.

 

Open ERP /2011 он/– Хяналт шинжилгээ үнэлгээний програм. Нийт гаалийн системийн хэмжээнд бүрэн ашиглаж байна. Гаалийн улсын байцаагч, албан хаагч бүр өөрийн эрхээр нэвтэрч Үр дүнгийн гэрээ байгуулах; жил, улирлын төлөвлөгөөгөө боловсруулан батлуулах; төлөвлөгдсөн ажлын биелэлт, хүрсэн үр дүнгээ оруулж дүгнүүлэх; удирдлагаас өгсөн үүрэг даалгаваруудыг авч тайлагнах зэргээр бүрэн  ашиглан ажиллаж байна.

 

Tandberg /2010 он/– Нийт гаалийн системийн хэмжээнд онлайн хурал зохион байгуулдаг төхөөрөмжийг ашиглаж байна. Гаалийн ерөнхий газар болон түүний харьяа 18 гаалийн газар, хороод, мөн хилийн боомтууд хоорондоо нэгэн зэрэг холбогдож шуурхай хуралдааныг зохион байгуулж хэвшлээ.


 

Customs mail /2010 он/- Нийт гаалийн системийн хэмжээнд и-мэйлын системийг  ашиглаж байна.

 

 Spark /2010 он/- Нийт гаалийн систем дотроо мессенжерийн үүрэг бүхий системийг нэвтрүүлэн ашиглаж байна. Шуудан, холбооны зардалд хэмнэлттэй, шаардлагатай албан тоотыг шууд хариуцах албан тушаалтанд цаг алдалгүй илгээх, хариу авах, мэдээллийг түргэн шуурхай,  богино хугацаанд түгээх зэргээр ашиглаж байна.
Гаалийн системийн  хэмжээнд хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагаа явуулж буй хот, хөдөөгийн  нийт 18 гаалийн газар, хороо, 76 бүрдүүлэлтийн цэгүүдийг мэдээллийн нэгдсэн сүлжээнд бүрэн онлайн болгосон.
 


Таны хүсэлт
Нэр:
Хүсэлт:
Вэбийн статистик
Та 2010-03-30-с хойших манай
1917341 дахь зочин боллоо.
1. 23.20.34.25  
2. 220.250.5.197  
3. 207.241.237.207  
4. 36.248.189.44  
5. 207.241.237.205  
6. 76.164.234.26  
7. 119.63.193.132  
8. 202.46.50.17  
Манай вэбийн онлайн хэрэглэгчийн нийт тоо: 8