Бидний тухай
Боомтын хуваарь
Санал асуулга
Та гаалийн байгууллагын талаар мэдээлэл хаанаас авч байна вэ?
www.ecustoms.mn
Твиттер
Фэйсбүүк
Утас 1281
Авдаггүй
Нийт саналын тоо:  3368
HTML tutorial
HTML tutorial
HTML tutorial
HTML tutorial
HTML tutorial
АВТОМАШИНЫ ГААЛИЙН ТАТВАР НЭГ ШАТЛАЛААР АХИНА
2010-11-10 10:50:23

 Хөгшин машиныг зах зээлээс шахах төрийн бодлого ирэх жилийн төсвийн төсөлтэй хамт УИХ-д орж ирэв. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс ирэх оны төсвийн төслийг боловсруулалт дутуу, төрийн хуулийн наад захын шалгуурыг хангаагүй хэмээн буцаасан ч уг төслийг дагуулан оруулж ирсэн гурван хуулийг дэмжих магадлал асар өндөр байгаа юм. Эдгээр хуулийн нэг нь Автомашины гаалийн онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл юм. 

Төсөлд заасан үндсэн агуулга нь 2006 оноос хойшхи буюу дөрвөөс дээш настай машиныг Монголын хилээр нэвтрүүлэхгүй байх бодлого юм. Хэрвээ дөрвөөс дээш настай суудлын автомашин оруулж ирэх сонирхолтой бол одоогийн төлж буй гаалийн татварыг нэг шатлалаар ахиулан тооцож тушаана. Бүтэн нугалах татварыг сийрүүлбэл, 

 
Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /ам.доллараар/

Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж /см3/ Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /ам.долларт шилжүүлснээр/
үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа /жилээр/
0-3 жил 4-9 жил 10 ба түүнээс дээш жил
1. 1500 ба түүнээс доош 1000 2000 4000
2. 1501-2500 3000 4000 6000
3. 2500-аас дээш 4000 5000 8000

 

Сангийн сайд С.Баярцогтын оруулж ирсэн шинэ төслөөр дээрх үнэлэмж он цагийн хувьд наашилснаас гадна, гаалийн онцгой албан татварыг автоматаар бүтэн нугалж нэмж тогтоохоор төлөвлөсөн нь энэ.

Хөгшин машинтай тэмцэх төрийн бодлого ийнхүү дотооддоо автомашины үйлдвэргүй Монголын зах зээлд үнийн хөдөлгөөн зайлшгүй болсныг санууллаа. Одоогоор суудлын машины үнэд хараахан өөрчлөлт ороогүй, Гаалийн ерөнхий газрын мэргэжилтнүүд татвар өөрчлөгдөхгүй хэмээн мэдэгдэж буй ч, төрийн эрх барих дээд байгууллага төсвийн орлого бүрдүүлэлтэд голлох үүрэгтэй дагалдах гурван хуульд гар өргөхөд бэлэн буй юм. Автомашины гаалийн онцгой албан татварын хувь хэмжээг Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Роялтын татвар буюу Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн тухай хуультай нэгэн зэрэг батлах магадлал маш өндөр байна. Тэгэхээр автомашины ченжүүдийн яриа үнэнээс хол хэтийдсэн тандалт биш бололтой. Нэг талаас шаардлага хангаагүй япон солонгосын хог Монгольш замыг түгжихээ болих сайн талтай нь мэдээж. Нөгөө талаар иенийн үнийн өсөлтийг дагаад хэлбэлздэг автомашины ханш шинэ хуулийн зохицуулалтын дагуу "хаданд" гарч, метрогүй нийслэлийнхэн автобусандаа улам чихэлдэж бухимдах нь дамжиггүй боллоо.

Манайхны нийтлэг хэрэглээ "Марк II" машиныг гэхэд 2000 оноос өмнө үйлдвэрлэсэн бол одоогийн хуулиар 3.2 сая төгрөгөөр оруулж ирдэг байсан. Шинэ төслөөр 6 саяас давсан онцгой албан татвар төлөх юм. Тодруулбал, хуучин машиныг хэрэгцээнийхээ хэрээр ганц нэгээр оруулж ирж, унадаг хувь хүмүүс сурч амьдарч байсан газраасаа хөлөглөж авсан унаагаа нутагтаа авчрах боломж тас цохигдож байгаа юм. Харин бөөнөөр, их мөнгө хөдөлгөдөг олигархиудад бол энэ хууль төдийлөн сонирхолтой бус. Олигархиудын бизнесийг дэмжсэн, тэднийг угжсан жирийн л төслүүдийн нэг гэдгийг онцлох нь зүйтэй. 

МАШИН ОРУУЛЖ ИРЖ БАЙСАН ТООЦОО, ЗАДАРГАА

Жирийн нэг иргэн Д Япон улсаас 2001 онд үйлдвэрлэсэн, хөдөлгүүрийн багтаамж нь 2000смЗ "Магк-Н" машиныг 2100 ам.доллараар худалдан авсан бөгөөд уг машиныг Монголд оруулж ирэх тээврийн зардал болон холбогдох зардалд нийт 1400 ам.доллар төлсөн гэж үзвэл ямар хэмжээний татвар төлөхийг тооцъё.

ГҮ - гаалийн үнэ

ГТ - гаалийн татвар

ОТ - онцгой татвар

БТ-бусадтатвар

ТЗ-НӨАТ-ынхувь

Т1 - Монгол улсын хил хүртэлх гарах

тээврийн болон бусад зардал

ГТ=ГҮ*Т1

ГТ=(2100+1400)*1180*0.05=206500төгрөг

Үүнээс,       ГУ= (2100+1400) *1180=4130000

төгрөг

Ш5$=1180 төгрөг гэж тооцно.

Т1 / гаалийн татварын хувь/=5%

Уг машин нь 2001 онд үйлдвэрлэгдсэн,

хөдөлгүүрийн багтаамж нь 2000смЗ тул

2006 оны онцгой албан татварын хуулийн

дагуу  2000  ам.долларын  онцгой  албан
татвар төлнө.
НӨАТ= (ГҮ+ГТ+ОТ+БТ) *ТЗ
НӨАТ=((4130000+206500+(2000*1180))
*0.10=669650төгрөг
Бүтд     татвар=ГТ+ОТ+НӨАТ=     206500+
2360000+669650=   3236150   төгрөг   болж
байна. Шинэ хуулиар энэ тооцоо хоёр
дахин өндөр өртөгт хүрнэ.
 
"АЛТЕЗА"-Г МОНГОЛООС АВБАЛ ИЛҮҮ ХЯМДХАН
Японд суугаа найзаас ийм захиа ирэв. Тэндээс эдэлгээ сайтай, хямдхан машин илгээх санаагаа тэр 100 хувь өөрчилснөө дараах тооцоогоор эвтэйхэн ойлгуулж байна.
 

Zajapanii auctions Toyota Altezza 1999 onii 2000cc motortoi mashin 560.000 YENgenee.

560.000*11.6- 6.500000 tug.

zamiin zardal 1000$ * 1172= 1.172000.

6500000+1172000= 7672000. Zamiin zardal mashiinii une 7 say bolj bna.

uunees gaaliin tax 5% 383600 bolood

7672000+383600=8035600tug bolj bna.

Ingeed ontsgoi alban tax 2000cc 1999 on ge-heer 2000$. 2000$ *1172= 2344000

8035600+2344000=10379600 tug bolloo. Bas deer n dahial NUT.n 10% buyu 1037960

10379600+1037960=11417560 bolj bna daa. Uuniigee$-t shiljuulvel 9740$ bolj bna.

Ingeed niit zardal n 11 say 500 mynga I boloh yum bn daa. Altezza.gaa tendees iluu hymdhan avah heregtei yum bna.

Эх сурвалж: Өдрийн шуудан №261 (339)

 


Таны хүсэлт
Нэр:
Хүсэлт:
Вэбийн статистик
Та 2010-03-30-с хойших манай
1909980 дахь зочин боллоо.
1. 50.17.176.149  
2. 157.55.32.88  
3. 175.42.80.91  
4. 120.198.232.50  
5. 58.22.75.30  
Манай вэбийн онлайн хэрэглэгчийн нийт тоо: 5