Мэдээлэл
Боомтын хуваарь
Санал асуулга
Та гаалийн байгууллагын талаар мэдээлэл хаанаас авч байна вэ?
www.ecustoms.mn
Твиттер
Фэйсбүүк
Утас 1281
Авдаггүй
Нийт саналын тоо:  3370
HTML tutorial
HTML tutorial
HTML tutorial
HTML tutorial
HTML tutorial
“ЖИШИГ ҮНЭ”-ЭЭР БУС “МЭДҮҮЛСЭН ҮНЭ”-ЭЭР НЬ
2010-11-01 13:16:27


Импортын барааны гаалийн үнэлгээний 1-р арга болох хэлцлийн үнийн аргаар, өөрөөр хэлбэл  

Гааль “Жишиг үнэ”-ээр бус Таны гаальд “Мэдүүлсэн үнэ”-ийг үндэслэн импортын барааны гаалийн үнийг тодорхойлох зорилт тавин ажиллаж байна.

Гаалийн үнэд хилийн чанадад Таны худалдан авсан барааны үнэ, барааг Монгол улсын хилийн өртөө хүртэл тээвэрлэхтэй холбогдсон зардлууд орно.

Гаалийн үнийг тодорхойлоход таны оролцоо:

Та импортын бараанд гаалийн болон бусад татвар төлөх  суурь үнийг өөрөө тодорхойлно. Энэ суурь үнэ нь  гаалийн үнэ юм.

Та татвар төлөх суурь үнээ үнэн зөв болохыг дараахь бичиг баримтаар нотолно:

·         Гадаад худалдааны гэрээ;

·         Барааны дагалдах бичиг баримт /үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт гэх мэт/;

·         Тээврийн бичиг баримт;

·         Гадаад төлбөр тооцооны баримт / төлбөрийн аккредитив, аккредитив нээлгэх захиалга, банкны шилжүүлэг, телекс, карт, интернэтийн шилжүүлэг гэх мэт/;

·         Гаалийн үнийг батлах бичиг баримт /барааны захиалга хийсэн хуудас, захиалгыг баталгаажуулсан хуудас, гэх мэт/; ·         Гаалийн тухай хуульд заасан бусад бичиг баримт.

Таны гаргаж өгсөн бичиг баримт бодит мэдээлэлд үндэслэгдсэн, тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн байх ёстойг анхаараарай!

Гааль таны гаргаж өгсөн дээрх бичиг баримтыг үндэслэн таны тодорхойлсон үнээр барааг үнэлснээр:

  • Таны цаг хугацааг хэмнэж, бизнесийн зардлыг бууруулна;
  • Та гаальд үнэн зөв мэдүүлснээр танд итгэх гаалийн итгэл нэмэгдэнэ;
  • Таны өгсөн үнэн бодит мэдээллийн тусламжтайгаар Гааль таны бизнесийг “шударга бус өрсөлдөөн”-өөс хамгаалж чадна.   

Гаалийн хяналт, эрсдлийн удирдлагын газар

 

Таны хүсэлт
Нэр:
Хүсэлт:
Вэбийн статистик
Та 2010-03-30-с хойших манай
1916567 дахь зочин боллоо.
1. 54.204.103.179  
2. 144.76.100.150  
3. 112.111.189.144  
4. 36.248.189.16  
5. 91.200.13.7  
6. 218.10.17.23  
7. 66.249.76.239  
8. 157.55.32.108  
9. 36.248.189.44  
Манай вэбийн онлайн хэрэглэгчийн нийт тоо: 9