Бизнес эрхлэгчдэд
Боомтын хуваарь
Санал асуулга
Та гаалийн байгууллагын талаар мэдээлэл хаанаас авч байна вэ?
www.ecustoms.mn
Твиттер
Фэйсбүүк
Утас 1281
Авдаггүй
Нийт саналын тоо:  3370
HTML tutorial
HTML tutorial
HTML tutorial
HTML tutorial
HTML tutorial
ГААЛИЙН ҮНЭ, ҮНЭЛГЭЭ
0000-00-00 00:00:00

    Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны хамгийн чухал хэсэг нь гаалийн үнэ, үнэлгээний асуудал байдаг. Гаалийн үнийг тодорхойлсноор гаалийн болон бусад татварыг ногдуулж,   төлөх, улмаар барааг мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимд байршуулах нөхцөл бүрддэг.
 
    Гаалийн үнэ гэдэг нь гаалийн татвар ногдуулах, гаалийн статистикийн мэдээлэл гаргах зорилгоор тодорхойлж байгаа үнийг хэлдэг. Гаалийн үнийн үндэс нь хэлцлийн үнэ байдаг. Хэлцлийн үнэ гэдэг нь худалдагч, худалдан авагч талуудын хооронд байгуулсан гэрээ, хэлцлийн үр дүнд тохирсон гадаад худалдааны үнэ бөгөөд  гаалийн үнийг тодорхойлох анхдагч суурь болдог. Өөрөөр хэлбэл тухайн барааг худалдаж авсан бодит үнийг хэлцлийн үнэ гэнэ. 
 
    Гаалийн үнийг  тодорхойлохдоо хэлцлийн үнэ дээр тухайн барааг Монгол улсын хил  хүргэхтэй холбогдон  гарсан хэлцлийн үнэд тусгагдаагүй, эсвэл хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдаж байгаа тоон үзүүлэлээр илэрхийлэгдсэн, үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан зардлуудыг  нэмж тооцно.
 
    Гаалийн байгууллага  нь импортын барааны гаалийн үнийг олон улсын болон үндэсний эрх зүйн хэм хэмжээний дагуу дараах  аргуудаар тодорхойлдог.
1.         Хэлцлийн үнийн арга
2.        Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн арга
3.        Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга
4.        Ялгавар үнийн арга
5.        Нийлбэр үнийн арга
6.        Уядуулан хэрэглэх арга
 
    Гаалийн үнийг тодорхойлох үндсэн гол арга нь хэлцлийн үнийн арга. Мэдүүлэгч хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлон гаалийн байгууллагад мэдүүлдэг. Мэдүүлэгч гаалийн үнийг үнэн зөв, бодитой тодорхойлсон эсэхийг гаалийн байгууллага шалгаж, тухайн гаалийн үнийг зөвшөөрөх эсэх талаар шийдвэр гаргана. Мэдүүлэгч гаалийн үнийг үнэн, зөв тодорхойлсон бол тухайн мэдүүлсэн гаалийн үнээс татварын ногдуулалт хийдэг. Өөрөөр хэлбэл мэдүүлэгч гаалийн үнийг үнэн, зөв мэдүүлснээр төлөх гаалийн  болон бусад татвараа урьдчилан тооцох, гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд зарцуулах цаг хугацааг хэмнэх боломжтой.  
 
    Гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон гаалийн үнийг шалган, татгалзсан тохиолдолд хуульд заасны дагуу мэдүүлэгчийн тодорхойлосноос өөр аргаар гаалийн үнийг тодорхойлдог. Гаалийн байгууллага нь:
- гаалийн үнийг тодорхойлохдоо ашигласан бичиг, баримт нь баталгаажаагүй, түүнд тусгасан мэдээлэл зөрсөн, бүрэн бус
- мэдүүлэгч гаалийн үнийн үнэн зөвийг нотолж чадаагүй эсхүл мэдүүлсэн үнийг үндэслэлгүй гэсэн шалтгаанаар мэдүүлэгчийн тодорхойлсон үнээс татгалздаг.
                Гаалийн байгууллага дээр зааснаас өөр шалтгаанаар мэдүүлэгчийн тодорхойлсон гаалийн  үнээс татгалзахгүй.
 Гаалийн үнэлгээ гэдэг нь гаалийн үнийг тодорхойлох, холбогдох бичиг баримтаар баталгажуулах, гаалийн үнийг нягтлан шалгах цогц үйл ажиллага юм.

Таны хүсэлт
Нэр:
Хүсэлт:
Вэбийн статистик
Та 2010-03-30-с хойших манай
1912699 дахь зочин боллоо.
1. 54.204.103.179  
2. 58.22.75.30  
3. 218.10.17.23  
4. 157.55.33.22  
5. 66.249.79.142  
6. 66.249.79.219  
Манай вэбийн онлайн хэрэглэгчийн нийт тоо: 6